Шинийн 1-ний нар 08.19 цагт мандана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинийн 1-ний нар 08.19 цагт мандана

/2022.2.1/ Маргааш бол хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр.

Энэ өдөр нар 08.19 цагт мандана. Өндөр настан, хүндтэй хүндээ хадаг барин, хүндэтгэн золгодог цагаан сарын баярын уламжлалтай. Энэ өдөр цээрлэх зан үйл нь хэрүүл маргаан дэгдээж, хараал урсгаж болдоггүй. Мөн шинийн 1-ний өдөр архидан согтуурч, айлд хонохыг цээрлэдэг. Хогоо гаргаж хаяхгүй байж, уур уцаарыг тэвчинэ.

Шинийн 1-нд нар мандахыг харах зан үйл мөн шинээр тогтжээ. Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлснээр маргааш Улаанбаатарт өдөртөө -15 хэмийн хүйтэн байх бол өнөө шөнө -32 хэмийн хүйтэн байх ажээ.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Сар шинийн баярын барилдаанд аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүллээ
Сар шинийн баярын барилдаанд аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүллээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.