Манайх шиг хаалгаа цоожилчхоод ЗӨВХӨН ГЭРТЭЭ ШИНЭЛЭХ айл байна уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манайх шиг хаалгаа цоожилчхоод ЗӨВХӨН ГЭРТЭЭ ШИНЭЛЭХ айл байна уу?

/2022.2.1/ Иргэд сошиалаар нэг нэгнээсээ ийнхүү асуух аж. Энэ жилийн хувьд албан ёсоор хатуу хөл хорио тогтоолгүйгээр сар шинийн баяртай золгож буй нь иргэдийн дунд “Хүмүүс яах бол” гэсэн асуулт, эргэлзээг ихээр төрүүлж байх шиг.

Үүнээс өмнө нь хоёр ч жилийн сар шинийг “Албан ёсоор хатуу хөл хорионд” өнгөрүүлсэн иргэдийн хувьд энэ жил “Ухамсраараа” цар тахалтай хэрхэн тэмцэхээ анхааралтай ажиглаж байна.

Манайх тэмдэглэхгүй, харин тэднийх яах бол?

Ухамсар л шийднэ. Тархалт нь асар хурдтай явагдаж буй омикрон хувилбар нь амьсгалын дээд замыг өвчлүүлдэг нь бага насны хүүхдүүдэд ихээхэн хүндрэлтэй болж байна. Амьсгалын дээд замыг өвчлүүлснээр хүүхэд боох, ларингит болж хүндэрч байгаа талаар хүүхдийн эмч нар анхааруулсаар байна.

Ингээд бодвол бага насны хүүхэдтэй айлуудын хувьд эцэг, эхийн ухамсар нь “Хаалгаа түгжиж”, үр хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалснаар илэрч байна.

Ахмадууд, суурь өвчтэй иргэд дельта хувилбарын үетэй адилаар хүндэрч, амь насанд нь аюул заналхийлсэн хэвээр байна. Нэгдүгээр сарын 31-ний байдлаар эмнэлэгт хэвтэж буй 10 мянга гаруй хүний ердөө 24,8 хувийнх нь бие хөнгөн байгаа талаар ЭМЯ мэдээлсэн. Эдгээрийг задалж үзвэл:

  • Хүндэвтэр 6403
  • Хүнд 911
  • Маш хүнд 91

Ингээд бодвол хэн ч хайртай хүндээ халдвар тарааж, амьдралаас хагацах шалтгаан нь болохыг хүсэхгүй нь ойлгомжтой. Харин хайрлан хамгаалж буйгаа илэрхийлж, харилцаа холбоо урьд хожид байгаагүйгээр хөгжсөн энэ үед онлайнаар золголт хийх бүрэн боломжтой билээ.

Цар тахалтай тэмцэх цор ганц “бамбай” болсон вакцинд хамрагдалт манай улсын хувьд азийн улсууд дотроо өндөр байгаа нь талархууштай.

Омикрон хувилбарын хувьд 3, 4-р тунгийн үйлчлэл маш өндөр байгаа. Гуравдугаар тунд зорилтот иргэдийн тал хувь нь хамрагдаад байна.

Эцэст нь, сошиал дээрх асуултыг танд тавья. Танай гэр бүл манайх шиг хаалгаа цоожилчихоод шинэлэх үү?

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн даргаар Д.Даваабаярыг томиллоо
АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн даргаар Д.Даваабаярыг томиллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.