Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан хоёр хэрэг гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан хоёр хэрэг гарчээ

/2022.02.01/ Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны ... байранд энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдөр 18 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан хэрэгт иргэн 29 настай, эрэгтэй “Т” болон 49 настай, эрэгтэй “Э” нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Түүнчлэн Баянгол дүүргийн ... дугаар хорооны ... байранд энэ сарын 23-ны өдөр 16 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан хэрэгт иргэн 33 настай, эрэгтэй “Ж”-г холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тиймээс иргэд орон сууц болон ажлын байраа бусдад түрээслүүлэхдээ объектод тань хууль бус үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавиж, амьдарч буй орчинд сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагад хандана уу.

No description available.

Өнөөдөр архи согтууруулах ундаа БОРЛУУЛАХГҮЙ
Өнөөдөр архи согтууруулах ундаа БОРЛУУЛАХГҮЙ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.