Ши Жиньпин орчин үеийн социалист улсыг бүтээхийг уриалав
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ши Жиньпин орчин үеийн социалист улсыг бүтээхийг уриалав

/2022.02.01/: Энэ жилийн хаврын баяр буюу Хятадын шинэ жил болох гэж байгаа энэ үед БНХАУ-ын дарга Ши Жиньпин бүх Хятадын ард түмэнд хаврын баярын мэнд хүргэж, Хятадыг бүх талаар орчин үеийн аугаа социалист орон болгохын төлөө хүчин чармайлт гаргахыг уриалав.

БНХАУ-ын Коммунист намын (ХКН) төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин ням гарагт Бээжингийн Ардын их хурлын ордонд үг хэлэхдээ ийнхүү мэдэгджээ.

Тэрээр бүх Хятадын ард түмэн, олон үндэстэн, Хонконг, Макао, Тайвань дахь элэг нэгтнүүд болон хилийн чанад дахь хятадуудад мэндчилгээ дэвшүүлж, 1 тэрбум 400 сая гаруй Хятадын ард түмнийг ирээдүйн төлөө урагшлахыг уриалав.

Ши Жиньпин хэлэхдээ, "Үхэр жил дуусч байна. Энэ бол бидний хувьд түүхээ эргэн харж, түүхэнд хүндэтгэл үзүүлж, ирээдүйгээ харсан жил байлаа" гээд "Үхэр жил"-ийн үйл хэргийг ахиулахад нам болон улс орон чухал шинэ амжилт гаргалаа хэмээжээ.

Ерөнхийлөгч ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, ХКН-ын 19 дэх удаагийн Төв Хорооны 6-р бүгд хурал амжилттай болж, бүх талаараа дунд зэрэглэлийн чинээлэг нийгмийг байгуулсан түүхэн ялалт зэрэг олон чухал үйл явдлуудыг онцлон тэмдэглэв.

Өнгөрсөн онд Хятад Улс эдийн засгийн хөгжил болон COVID-19-ийн хяналтаараа дэлхийд тэргүүлэгч байр сууриа хадгалсан гэж тэр нэмж хэлэв.

Тэрээр мөн Хятад Улс өндөр чанартай хөгжил дэвшил, стратегийн шинжлэх ухаан, технологийн чадавхи, өөрчлөлт нээлттэй байдал, ард түмний сайн сайхан байдлын талаар дурджээ.

Хятад улс нүүрсхүчлийн хийг дээд цэгтээ хүргэж, нүүрстөрөгчийг саармагжуулах зорилтдоо хүрэхийн тулд иж бүрэн төлөвлөгөө гаргасан гэж тэр нэмж хэлэв.

Ши Жиньпин хэлэхдээ, оны хоёрдугаар хагаст Хятадын Коммунист Нам 20-р их хурлаа хуралдуулж, өнгөрсөн таван жилийн ажлаа дүгнэж, ирэх жилүүдийн хөгжлийн төлөвлөгөөг гаргах болно гэж мэдэгдэв.

Энэ их хурал нь ХКН орчин үеийн социалист улс орныг бүх талаар цогцлоох, 2049 он гэхэд 2-р зуун жилийн зорилтоо хэрэгжүүлэх шинэ аянд мордсон чухал цаг үед тохиож байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ХКН-ын төв хорооноос гаргасан албан ёсны мэдэгдлийн дагуу нам болон улс орны аль алинд чухал уулзалт, үйл ажиллагаа болох ажээ.

Хятад улс хөгжил, аюулгүй байдлыг зохицуулж, шинэ хөгжлийн философийг хэрэгжүүлж, өөрчлөлт болон нээлтийг бүрэн гүнзгийрүүлж, чанартай хөгжлийг ахиулах болно гэжээ.

2020 онд Хятад улс стратегийн шийдвэр гаргаж, дотоод болон гадаад зах зээлүүд бие биенээ дэмжих хөгжлийн шинэ хэв маягийг бий болгож, дотоодын зах зээлийг гол тулгуур болгосон юм.

20-р их хурлыг угтаж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын түүхэн үйл хэргийг ахиулах талаар бодитой хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж ерөнхийлөгч хэлэв.

ЗГ: Экспорт, импортын ачаа барааны тээвэрлэлтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэж байна
ЗГ: Экспорт, импортын ачаа барааны тээвэрлэлтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэж байна
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.