“Б.Чимидийн нэрэмжит шагнал“ гардуулах ёслол өнөөдөр болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Б.Чимидийн нэрэмжит шагнал“ гардуулах ёслол өнөөдөр болно

/2022.02.01/ Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах найм дахь удаагийн ёслол өнөөдөр (2022.02.01) Төрийн ордонд болно.

Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтзн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор энэхүү шагналыг Монгол Улсын Их Хурлаас жил бүр олгодог.

Шагналыг шилдэг бүтээл туурвисан нэг хүн, эсвэл нэг судлаачдын олгодог бөгөөд Монгол Улсын Их Хурлын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн дүрс бүхий медаль, 5.000.000 (таван сая) төгрөгийн мөнгөн урамшлуулал дагалддаг юм.

Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын гавьяат хуульч И.Дашням, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич Содовсүрэнгийн Нарангэрэл, Хууль зүйн ухааны доктор Хаянхярваагийн Сэлэнгэ, Академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Жүгнээгийн Амарсанаа, Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гэрээт профессор Цэрэнбалтавын Сарантуяа нар тус тус хүртэж байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын хувьд шинэ эргэлтийн он жил байлаа
Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын хувьд шинэ эргэлтийн он жил байлаа
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.