/2022.02.01/ УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өчигдөр хаагдлаа.
Хуралдааныг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм.
Тэрбээр, "Монгол Улсын 465 мянган ахмад настны тэтгэврийг нэмэхээр боллоо. Энэ ажилд нийт 637 тэрбум төгрөг зарцуулагдана. Тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 15 хувиар нэмэгдүүлж байна. Төсвийн байнгын хороо богино хугацаанд үр дүнтэй хуралдаж, төсвийн урсгал зардлыг 14,5 хувиар танах замаар 310 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүллээ.
Ингэснээр бүрэн тэтгэврийн хэмжээ 500 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 400 мянган төгрөг болж нэмэгдлээ. Энэ хууль маргаашнаас буюу хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжинэ" гэлээ.