/2022.01.31/ УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс өмнөх хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат олон нийтийн зүгээс шүүмжилж буй асуудалд байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр "Н.Учралын боов, хэний календарь, миний мөнгө бол хувь хүний асуудал. Хувь хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү огтхон ч падгүй. Сар шинийн өмнө өтгөс буурлуудынхаа алгыг дээш нь харуулдаг.
Гэхдээ бид одоо Богдын боорцог шиг юмаа болимоор байна. Хэддүгээр зуун билээ. Одоо арай шинэ түвшинд хүрч, мөнгө төгрөг тараадаг болсон нь дээр.
Би Баянхонгор аймгийнхнаа шинэ соёлд оруулж байгаа шүү. Азийн орнууд дугтуйтай мөнгө багачууддаа өгдөг. Тэр рүү бага ч гэсэн ойртуулж байна. Тэрнээс биш янз бүрээр яриад байх шаардлагагүй" гэв.