“Алдвал галдана” аяныг анх удаа зохион байгуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алдвал галдана” аяныг анх удаа зохион байгуулжээ

May be an image of fire and text

/2022.01.31/: Намрын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэдийг зөв үйлдэлд уриалах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор энэхүү аяныг зохион байгуулжээ.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, НБОГ, НОБГ, ЭЦА-тай хамтран ”АЛДВАЛ ГАЛДАНА” мэдээлэл сурталчилгааны нөлөөллийн аяныг анх удаа амжилттай зохион байгуулсан байна.

Аяны хүрээнд ногоон хөгжлийн тухай ойлголт, ач холбогдлыг олон нийтэд түгээх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 157 нөлөөллийн мэдээ, сурталчилгааны зурагт хуудас, видеог бэлтгэн албан ёсны фэйсбүүк хуудас болон олон нийтийн сүлжээгээр түгээж давхардсан тоогоор 8 116 389 хүнд хүргэсэн.

Мөн нийтийн тээврийн 50 автобусанд 3,5х0.5 м хэмжээтэй урьдчилан сэргийлэх мэдээллийг дотор дэлгэц болон гадна хэсэгт байршуулан олон нийтэд сурталчилж, олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл бүхий 11 хулдаасан хэвлэл, 16 баннерыг нийслэлийн төвийн 6 дүүргийн тулгуурт самбаруудад, 5 видео шторкийг 110 лед дэлгэцээр түгээв.

Аяныг зохион байгуулж, иргэдэд ногоон хөгжлийн тухай ойлголтыг сурталчилснаар нийслэлийн хэмжээнд 2021 онд ой хээрийн түймэр гараагүй болно.

May be an image of 1 person and text

May be an image of text

АТҮТ: Шинийн 1, 2-нд орон нутгийн 23 чиглэлд үйлчилгээ үзүүлнэ
АТҮТ: Шинийн 1, 2-нд орон нутгийн 23 чиглэлд үйлчилгээ үзүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.