Нэг өрхийн эмнэлэгт ковидоор халдварласан 280-330 хүн хянагдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг өрхийн эмнэлэгт ковидоор халдварласан 280-330 хүн хянагдаж байна

/2022.01.31/: Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан тушаалтнууд 2022 оны нэгдүгээр сарын 28, 29-ний өдөр өдрүүдэд дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллажээ.

Өрхийн эрүүл мэндийн төвийн хүний нөөц, дайчлагдан ажиллаж байгаа резидент эмч нарын ирцийн байдалтай танилцаж, үйлчлүүлэгч нартай уулзаж санал хүсэлтийг сонсов. Нэг өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад дундаж 280-330 Ковид-19 батлагдсан иргэд хянагдаж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн болон Ковид-19 тусламж үйлчилгээнд Резидент эмч нарыг дайчлан дэмжлэг үзүүлж, ажлын ачааллаас нь хуваалцаж байгаа бөгөөд резидент эмч нар маш сайн ажиллаж байгаа талаар өрхийн эмч нар ярьж байлаа. Мөн хүний нөөц дутагдалтай байгаа тул гүйцэд эмчилгээгээ дуусгаж чадахгүй ажилдаа орсноор дархлаа суларч дахин өвдөж байна. Ингэснээр сувилагч их дутагдалтай, туслах сувилагч бэлтгэх сургалтыг зохион байгуулах, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг хугацаанд нь олгож байх, КОВИД-19 халдварын эсрэг дархлаажуулалтад иргэд, ялангуяа залуучуудын идэвх сул, иргэд олон нийтэд халдвараас сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээг арай өөр хэлбэрээр өгөх талаар танилцуулж байлаа.

Сар шинийн баяр тохиож буйтай холбогдуулан үндсэн болон Ковид-19 тусламж үйлчилгээнд онцгой анхаарах, хүний нөөцийн ачааллыг тэнцвэржүүлэх, резидент эмч нарын хүчийг зөв хуваарилах талаар чиглэл өглөө.

Эх сурвалж: ЭМЯ

Өнөөдөр салхи тогтуун, 13-15 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр салхи тогтуун, 13-15 хэмийн хүйтэн байна
 
Монгол Улс хуурамч мэдээллийг сөрөн тэсвэрлэх чадвар ХЭР БОЛ?
Монгол Улс хуурамч мэдээллийг сөрөн тэсвэрлэх чадвар ХЭР БОЛ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.