Michel&Amazonka: Цахим орчинд тархсан цамцны зураг нь АНХНЫ ЗАГВАР байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Michel&Amazonka: Цахим орчинд тархсан цамцны зураг нь АНХНЫ ЗАГВАР байсан

May be an image of 1 person and text that says "WINTER OLYMPICS 2022 .I MONCOLIA MONCOLIA Im WINTER 2022 MICHEL &AMAZONKA raAyyp xyBuac (u muchlorto"

May be an image of 1 person and text

/2022.01.30/ Michel&Amazonka нь Монгол улсын шигшээ багийн өвлийн олимпод өмсөх хувцас хэрэгслүүдийг хариуцан ажилласан. Уламжлал ёсоор нээлтийн өдөр буюу 2022 оны 2 сарын 4-ны өдөр албан ёсны зураг мэдээлэл тайлбарыг өгдөг билээ. Гэвч олон нийтийн сүлжээнд буруу ташаа ойлгогдохоор зураг мэдээллүүд гарч байгаа тул тамирчдын олимпын үеэр өмсөх хувцас хэрэглэлийн зургийг өнөөдөр урьдчилан нийтэлж байна.

May be an image of text that says "MONGOLIA"

Хувцас хэрэглэл нь эцсийн хувилбараар гарах хүртлээ хэд хэдэн удаагийн туршилтын загвар гарч байж батлагддаг. Тухайн сошиал орчинд тархсан зураг дээрх загвар нь анхны загвар байгаа болно.

Монгол улсын шигшээ багийн өмсөх ноосон хослолын эцсийн загвар дээрх G үсэг тодорхой болгон зассан харагдаж байгааг хавсаргасан зурагнаас харна уу.

Та бүхэнд үл ойлголцол үүсгэсэнд Michel&Amazonka хамт олны зүгээс хүлцэл өчиж байна.

Түүхий эд, материалын дутагдалтай хүнд үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжин биднийг сонгон хамтран ажилласан МҮОХ-нд талархал илэрхийлэхийн хамт Олимпын багийн хувцас хэрэгслийг урлах хүндэт үүргийг цаашид хичээнгүйлэн үргэлжлүүлэх болно.

Олимпод оролцох зочдоос ковид илэрсээр байна
Олимпод оролцох зочдоос ковид илэрсээр байна
 
Энэ долоо хоногт ХААГДАХ замууд
Энэ долоо хоногт ХААГДАХ замууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.