“Вакцин хийлгээгүйдээ ҮНЭХЭЭР ИХ ХАРАМСАЖ БАЙНА”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Вакцин хийлгээгүйдээ ҮНЭХЭЭР ИХ ХАРАМСАЖ БАЙНА”

/2022.1.30/ Энэ үгийг АНУ-д амьдардаг комедиан Кристиан Кабрера нас барахынхаа өмнө ах руугаа мессэжээр илгээжээ. Удалгүй тэрээр гурван настай хүү болон эхнэрээ орхин хорвоогоос одсон юм.

Нэгдүгээр сарын 22-ны өдөр Калифорнийн эмнэлэгт ковидын хүндрэлийн улмаас нас барсан 40 настай Кристиан Кабрера ковидын вакцин хийлгээгүй байжээ. Инстаграмд 110 мянган дагагчтай тэрээр “Миний төлөө залбирч байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Би амьдралдаа ч мэдэрч байгаагүй тийм өвчнийг мэдэрч байна. Миний уушги хоёр талдаа хатгаатай болсон болохоор энэ эмнэлэгт хэвтээд долоо хонож байна” хэмээн нэгдүгээр сарын 13-ны өдөр постолж байжээ.

Тэрээр нас барахынхаа өмнөхөн ах руугаа “Би дахиад л амьсгалж чадахаа больчихлоо. Вакцин хийлгээгүйдээ үнэхээр их харамсаж байна. Хэрвээ дахиад тэр цаг хугацааг ухрааж болдог сон бол би эмч нарын үгэнд орох байсан” хэмээн мессэж бичжээ.

Ах нь болох Жино олон нийтийн сүлжээнд түүний бэлэвсэн эхнэр болон гурван настай хүүд зориулсан хандивын аяныг эхлүүлээд байна. Энэ аянд хэдийнээ 18 мянган доллар цуглажээ.

Одоогоор Калифорнийн иргэдийн дөрөвний гурав нь вакцинд хамрагдаад байгаа юм.

Эх сурвалж: New York Post

Дөнгөж амаржсан эмэгтэй, хүүхдээ цагдаагийн байгууллагад өгөхийг завджээ
Дөнгөж амаржсан эмэгтэй, хүүхдээ цагдаагийн байгууллагад өгөхийг завджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.