/2022.01.25/ Замын-Үүдийн автозамын боомт, ачаа тээврийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
Хэвлэлийн хурлын эхэнп хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах Ажлын хэсгээс мэдээллээ.
Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, "Замын-Үүд суманд халдвар тархаахгүй байх үүднээс халдвар хамгааллын дэглэмийг тус сумын онцгой комисстой хамтран хэрэгжүүлж байна. Тус сумд ажиллаж буй төрийн бүх байгууллага, жолооч, тусгаалах байрыг хянадаг хүмүүсийн хамтын ажиллагааны үр дүнд тээвэрлэлт хэвийн явагдаж байгаа. Одоогоор тээвэр зохион байгуулалт, халдвар хамгаалалтай холбоотой асуудал үүсээгүй байна. Цаашид тээврийн үнэ өртөгтэй холбоотойгоор үнийг тогтвортой барихын тулд БНХАУ-ын талтай нээлттэй платформ зохион байгуулж хэлэлцэнэ" гэлээ.
Өнөөдрийн байдлаар 767 чингэлэг улсын хилээр оруулж ирээд байгаа аж. Үүнээс барилгын материал 60 хувийг эзэлж байна. Мөн хүнс, гэр ахуйн бараа дийлэнх хувийг эзэлж байна гэв.
Өнөөдрөөс эхлэн БНХАУ-руу чингэлэг буцаах ажил хийгдэх юм байна. Чингэлэгээс сорьц авч аюулгүй гэж үзсэн тохиолдолд хилийн тэг цэгт аваачих аж.