Нийслэлийн 12 амбулаторид ковидоор өвдсөн иргэдэд үзлэг хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн 12 амбулаторид ковидоор өвдсөн иргэдэд үзлэг хийнэ

Нийслэлийн долоон дүүргийн 12 амбулаторид ковидын үзлэг хийхээр болжээ.

Дээрх амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлэх бөгөөд рентген шинжилгээ өгөх боломжтой.

Мөн тус амбулаториудад хүүхдийн болон дотрын эмч ажиллана. Зөвхөн ковидоор өвдсөн нь батлагдсан өвчтөнүүдэд үйлчлэх учраас улаан бүсэд тооцогдож байгаа юм.

Мөн ковидоор өвдөөд эдгэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэх шаардлагагүй юм. Харин шинж тэмдэг илэрсэн, өвдсөн байж болзошгүй иргэдийн хувьд юун түрүүнд Өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна.

ОУ-ын байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтын журмыг шинэчлэн баталлаа
ОУ-ын байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтын журмыг шинэчлэн баталлаа
 
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.