Хөшигийн хөндийн төлөвлөлтийг эцэслэхийг үүрэг болголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөшигийн хөндийн төлөвлөлтийг эцэслэхийг үүрэг болголоо

May be an image of 4 people and people standing

/2022.01.24/: Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.

Шуурхай хуралдаанаар яам, харьяа байгууллагууд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон ирэх өдрүүдэд хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл танилцууллаа.

Мөн төсөл арга хэмжээний төсөвт өртөгт магадлал хийх, барилгын материалын үнэ, ханган нийлүүлэлтийн талаарх мэдээллийг сонсож, холбогдох нэгж, албан тушаалтанд цаашид авах арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгөв.

Хуралдааны төгсгөлд Барилга, хот байгуулалтын сайдаас дараах үүрэг даалгаврыг өглөө:

  • Хөшигийн хөндийн төлөвлөлтийг эцэслэх,
  • Газрын багц хуулийн төслийг хянаж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах,
  • Барилгын төсөвт өртөгт магадлал хийх, үнийн индекс баталгаажуулах чиглэлээр холбогдох ажлын хэсэг, Барилгын хөгжлийн төвөөс эрчимтэй ажиллах,
  • 2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.

Мөн энэ долоо хоногт багтаан харьяа байгууллагууд болон төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийн үйл ажиллагаатай нарийвчлан танилцаж, мэдээлэл авахаар боллоо.

Эх сурвалж: БХБЯ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн экспортыг сэргээх ажлыг шуурхайлна
“Эрдэнэт үйлдвэр”-ийн экспортыг сэргээх ажлыг шуурхайлна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.