Б.Бат-Эрдэнэ: Иргэд өглөө бүр машинаа халааж байгаа нь орчны бохирдолд нөлөөлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ: Иргэд өглөө бүр машинаа халааж байгаа нь орчны бохирдолд нөлөөлж байна

/2022.01.20/ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ агаарын бохирдлын асуудлаар гаргасан эхний шийдвэрүүдээ танилцуулж байна.

Тэрээр:

- 2020 оны хувьд сайжруулсан түлшний мидлингийг оройтож татан авсан байна. Энэ нь шахмал түлшний хатаалт болон чийгшилттэй холбоотой олон асуудлыг дагуулж байгаа юм. Агаар, орчны бохирдлыг зөвхөн шахмал түлшээр шийдэхгүй. Аливаа арга хэмжээг цогцоор нь авах хэрэгтэй гэж харж байна.

Сайд, дэд сайдын хувьд "Тавантолгой түлш" компанийн баруун, зүүн үйлдвэр дээр ажилласан. Үүний үндсэн дээр хоёр шийдвэр гаргасан.

1. Эрдэмтэн судлаачдын багийг байгууллаа. Шахмал түлш нь агаарын бохирдлыг бууруулах нэг шатлал. Харин олон үр дагавартай холбоотой асуудлыг шийдэх шаардлагатай тул ийм шийдвэр гаргасан.Манай улсын хувьд утааны стандартыг гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа.

2. Бүсчилсэн хэлбэрт оруулах. Утаа хамгийн их гаргаж байгаа газрын судалгааг гаргаж, тодорхой хэмжээний ажил эхэлнэ.

Орчны бохирдолтой холбоотой асуудлыг ярих хэрэгтэй. Улсын хэмжээнд 2021.11.25-ны байдлаар 1.2 сая гаруй хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Үүнээс 625 мянга орчим нь нийслэлд байгаа.

625 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс 500 мянган машин нь өглөө бүр машинаа халааж байгаа нь орчны бохирдолд нөлөөлж байна. Иймээс дулаан зогсоолын асуудлыг шийдэх хэрэгтэй гэж харж байна.

- Барилгын компанийнхан харуул манаачаа байрлуулахдаа их хэмжээний утаа гаргаж байгаа юм. Цаашид хамгаалагч үлдээхээр бол гэрээ цахилгаан халаагуураар халаах чиглэл өгнө.

СХД дэх шахмал түлшний үйлдвэрийг зургаан сарын дараа зогсооно
СХД дэх шахмал түлшний үйлдвэрийг зургаан сарын дараа зогсооно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.