Эзэнгүй нохой, муур устгах ажил өнөөдрөөс эхэлж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эзэнгүй нохой, муур устгах ажил өнөөдрөөс эхэлж байна

/2022.01.21/ Баянзүрх дүүргийн хэмжээнд 2021 онд 20 мянга гаруй эзэнгүй муур, нохой устгалд оруулсан байдаг. Харин энэ жил эзэнгүй ноход, муурын тоо 35-36 мянгад хүрсэн бөгөөд иргэдээс эзэнгүй нохойд хазуулж, уруулсан гэх гомдол мэргэжлийн байгууллагад ирэх нь нэмэгджээ.

Үүнтэй холбоотойгоор энэ сарын 21,22-ны өдөр 3 байгууллагын 9 машин техник 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр нохой, муур устгалын ажлыг хийх юм байна. Тиймээс иргэд дээрх хугацаанд гэрийн тэжээвэр нохдоо гадагш гаргахгүй байж, эзэнгүй нохой, муур ихээр явдаг гудамж, хэсгийн мэдээллийг харьяа хорооны Засаг дарга болон холбогдох ажилтан алба хаагч нарт явуулахыг Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Нүд таны жинхэнэ биологийн насыг илтгэдэг
Нүд таны жинхэнэ биологийн насыг илтгэдэг
 
Хяналт үнэлгээний үндэсний хороо ажиллах ЖУРМУУДАА батлуулав
Хяналт үнэлгээний үндэсний хороо ажиллах ЖУРМУУДАА батлуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.