Тусгай хамгаалалттай газар самар түүж, загасчилж байсан иргэдийг БУУЛГАЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тусгай хамгаалалттай газар самар түүж, загасчилж байсан иргэдийг БУУЛГАЖЭЭ

/2022.01.20/ Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Хил хамгаалах Ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаныхан хамтарсан шалгалт хийсэн байна.

Шалгалт хийсэн байршил

Сэлэнгэ аймгийн Ерөө, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Захар-Минж гол Цонжин чулуу уул Эрээний гол, Ар, Өвөр жаргалантын даваа зэрэг дархан цаазат газрын хамгаалалтын бүс, Монгол улсын хилийн бүс, зурвас газар.

Ямар зөрчил илрүүлсэн бэ

Байгалийн дагалт баялаг хуш модны самар түүж бэлтгэж буй иргэдийг буулгах, байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг 2022 оны нэгдүгээр сарын 10-аас 18-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

Шалгалтын явцад хуш модны самар бэлтгэж байсан 15 автомашинтай, 73 иргэн хамрагдаж тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, хилийн тухай хууль болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны А/255 дугаар тушаал зэргийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож тусгай хамгаалалттай газраас албадан буулгав.

Мөн тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулан загасчилж байсан иргэдийг газар дээр нь илрүүлж хууль зөрчсөн үйлдэлийг таслан зогсоож хуулийн дагуу торгууль нөхөн төлбөрийн арга хэмжээ авч ажилласан гэв.

Эх сурвалж: Хан Хэнтий Тусгай хамгаалалттай газар

Ковидын улмаас Улсын дээд шүүх үйл ажиллагаагаа хязгаарлалаа
Ковидын улмаас Улсын дээд шүүх үйл ажиллагаагаа хязгаарлалаа
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.