ТОКИО 2020: Ц.Анударь 34 дүгээр байранд жагсаж байна.
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Ц.Анударь 34 дүгээр байранд жагсаж байна.

2021.07.30

Өнөөдөр Монголын таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.

Буудлага:

Өглөө 08.00 цагт Asaka Shooting Range-д эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалын урьдчилсан шат эхэлнэ. Манайхаас О.Гүндэгмаа, Ц.Анударь нар өрсөлдөх юм.

Одоогийн байдлаар / 10:00/ Ц.Анударь 34 дүгээр байранд шалгарсан байна. Удахгүй О.Гүндэгмаа мэргэн чадвараа сорино.

Түргэн 30 сум буудсанаар финалд шалгарах найман тамирчны нэр тодорхой болох юм

Жудо:

Монголын багийн тугч Ө.Дүүрэнбаяр эрэгтэйчүүдийн +100 кг-д хүч сорино. Тэрбээр эхний даваанд Узбекистаны бөх Бекмурод Олтибоевтой барилдах сугалаа татжээ. 25 настай энэ жүдоч тивийн аваргаас хүрэл, Армийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн амжилттай нэгэн. Тэрбээр өмнө нь 2018 оны Мастерс тэмцээнд манай Ө.Дүүрэнбаярыг ялж байв.

Усанд сэлэлт:

Токиог зорьсон Монголын сэлэгчид өнөөдөр уралдана. Эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд М.Дэлгэрхүү хурд сорих бөгөөд уралдаан нь 18.10-аас эхлэх хуваарьтай. Харин эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд уралдах Б.Энххүслэн 18.32 цагаас гараанд гарах юм.

Мобиком, Юнителийн системийн саатлыг  засварлаж байна
Мобиком, Юнителийн системийн саатлыг засварлаж байна
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.