Анкара хот Бакутай хамтарсан арми байгуулах талаар ярилцаагүй гэж мэдэгджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анкара хот Бакутай хамтарсан арми байгуулах талаар ярилцаагүй гэж мэдэгджээ

Туркийн парламентын дарга Мустафа Шентоп, Азербайжан улсын нийслэл Баку болон Турк улсын нийслэл Анкара хотод хамтарсан арми байгуулах яриа хэлэлцээр болоогүй.

Ердөө хоёр улсын хооронд хамтарсан цэргийн суруулилт хийж байгаа гэж мэдэгджээ.

Өмнө нь Азербайжаны нэгэн сайтад Турк болон Азербайджан улс хамтарсан арми байгуулах хэлэлцээр хийнэ хэмээн Туркийн парламентын дарга мэдэгдсэн гэх мэдээ гарч байжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Шентопоос уг асуудлын талаар асуухад тэрээр:

- "Одоогоор 2 улсын хооронд цэргийн хамтарсан сургуулилт л хийж байна. Цэрэг, дайны салбарын хүрээнд хамтарсан ажиллагаа явуулахаар төлөвлөж , хэлэлцээр хийж байгаа. Бидний уриа бол нэг үндэстэн, хоёр улс бөгөөд энэ уриан дор хэлэлцээр хийж байна" хэмээжээ.

Гол нэрийн барааны үнэ нийслэлд ямар байна вэ?
Гол нэрийн барааны үнэ нийслэлд ямар байна вэ?
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.