Ц.Анударь 29-д, О.Гүндэгмаа 38-д жагсаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Анударь 29-д, О.Гүндэгмаа 38-д жагсаж байна

Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага өнөөдөр явагдлаа.

Тамирчид өнөөдөр 30 сум буудсан бөгөөд

  • Ц.Анударь 287 оноогоор (93, 98, 96) 29 дүгээр байранд,
  • О.Гүндэгмаа 283 оноогоор (95, 95, 93) 38 дүгээрт тус тус бичигдэж байна.

Эхний 30 суманд Сербийн З.Арунович 296 оноогоор тэргүүлсэн бол Грекийн А.Крокаки (294), Болгарын А.Костадинова (293) нар удаалж байна.

Тамирчид маргааш түргэн буудлагад 30 сум тавьсны дараа шилдэг найм нь финалд шалгарч цааш өрсөлдөх юм. Маргааш урьдчилсан шат 08:00 цагаас эхлэх бол финалын буудлага 13:00 цагт эхэлнэ.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

Манай улсын АИ-95, АИ-98 шатахууны нөөц хязгаарлалтыг дуустал хүрнэ
Манай улсын АИ-95, АИ-98 шатахууны нөөц хязгаарлалтыг дуустал хүрнэ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.