Чуулганаар сайд нарыг сольж нөхөн сонгуулийн тов зарлана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулганаар сайд нарыг сольж нөхөн сонгуулийн тов зарлана

/2021-07-29/ УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх 8-р сард зарлан хуралдуулах чиглэл гарсан байна. Энэ удаагийн хуралдаанаар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудал нэн тэргүүнд яригдана.

Л.Оюун- Эрдэнийн Засгийн газар шинээр 2 яам байгуулж бүтцээ өргөтгөнө.

Энэ үеэр МАН, МАХН нэгдсэн үйл явцтай холбоотой сайд нарт сэлгээ орох асуудал давхар яригдах юм. Зарим эх сурвалжууд энэ өдрүүдэд салбарын сайдаар УИХ- ын гишүүн давхар ажиллах нь илүү. Асуудлаа шуурхай шийдвэрлэж бодлогоо хэрэгжүүлэхэд дан дээлтэй сайд нар хангалттай ажиллаж чадахгүй байгаа талаар байр сууриа илэрхийлэх болсон нь санамсаргүй мэдээлэл биш юм.

Хамгийн их шүүмжлэлд өртдөг Эрүүл мэндийн сайдыг өөрчлөх тухай хавраас эхэлсэн яриа энэ удаад ажил хэрэг болох магадлалтай. УИХ-ын гишүүдээс энэ албыг давхар хаших нь зүйтэй гэж үзэж байгаа ч хуулиар зөвхөн ерөнхий чиг үүргийн яамдыг УИХ-ын гишүүн толгойлох боломжтой, давхар тоо заасан байдаг нь асуудлыг мухардалд оруулж байна. Энэ мухардлаас гарахын тулд Засгийн газрын тухай хуулийг өөрчлөхөөр яаралтай оруулах магадлал байгааг улс төр судлаачид үгүйсгэхгүй байна.

Ийнхүү Засгийн газартай холбоотой халуухан шийдвэрүүд энэ ээлжит бус хуралдаанаас гарах бол УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргүүдийн нөхөн сонгуулийн хугацааг товлох юм.

ТОКИО 2020: О.Мөнхцэцэг Израил улсын тамирчинд ялагдлаа
ТОКИО 2020: О.Мөнхцэцэг Израил улсын тамирчинд ялагдлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.