/2021.07.29/: Өмнөд Африк улс Ковид19-ийн гурав дахь давалгааны оргил үеийг даван гарч байгаа ч дөрөв дэх давалгаа хаяанд ирсэн талаар Эрүүл мэндийн ажилтанууд анхааруулж байна.
Тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса энэ долоо хоногт Ковид19-ийн халдвар багасаж байгаатай холбогдуулан хөл хорионы хязгаарлалтыг сулруулав. Гэхдээ ерөнхийлөгч халдварын тоо буурч байгаа нь давалгаа дууссан гэсэн үг биш гэдгийг сануулсан ба зарим хотуудад халдварын тоо өссөөр байгаа гэж хэлэв. Мөн тэрээр “Гаутенг хот дахь халдвар буурч байгаа хэдий ч Баруун Кейп, Дорнод Кэйп, КваЗулу-Натал дахь тохиолдолын тоо нэмэгдсээр байна. Хойд Кейпт байдал харьцангуй тогтвортой байсан ч халдвар ихсэх хандлагатай болж байна" гэж хэллээ.
Үүнийг Өмнөд Африкийн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Хүрээлэн (NICD) нотолсон ба халдварын тархалтын "давалгааны дараах" үе рүү хараахан ороогүй байгаа нь гурав дахь давалгаа үргэлжилсэн хэвээр байгааг харуулж байна.
ХӨСҮХ-ийн загварчлалаас харахад ихэнх мужууд 8-р сарын эхнээс дунд хүртэл халдвар дээд цэгтээ хүрч, 3-р давалгаа 9-р сарын эхээр доод цэгт хүрч буурах болно гэж таамаглаж байна. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн зарим мэргэжилтнүүд цөөн тооны халдвар богино хугацаанд дахин тархсанаа дөрөвдүгээр давалгаа аравдугаар сараас эхлэн гарч болзошгүйг урьдчилан таамаглаж байна.
Витс Их сургуулийн вакцин судлаач, профессор Шабир Мадхи, Өмнөд Африкийн Тусламжийн үндэсний зөвлөлийн тэргүүн, доктор Фарид Абдулла нарын энэхүү тайланг сонгуулийн хараат бус хороо үндэслэл болгон 2021 оны 10 сарын сүүлээр болох орон нутгийн сонгуулийг хойшлуулах санал гаргасан учир нь вакцинжуулалт хойшлогдож байгаатай холбоотойгоор аравдугаар сард халдварын тархалт дахин нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулжээ.
Мадхи хэлэхдээ Өмнөд Африкын дараагийн давалгааг эхлэхээс өмнө буюу 9-р сар гэхэд сүргийн дархлаа тогтоохын тулд хүн амын 80% -ийг вакцинд хамруулах хэрэгтэй байгаа ч вакцинжуулалтын явц удаашралтай гэв. Харин Абдулла халдварын давалгаа зургаан сарын зайтай оргилдоо хүрэх хандлагатай байгаа ч дөрөв дэх давалгаа нь аравдугаар сарын сүүлээр дөрөв дэх давалгаа эхэлсэнээр халдвар өсөх хандлагатай байгааг анхааруулав.
Өмнөд Африкт Ковид19-ийн тархалт нь вакцины нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай ба Эрүүл мэндийн газраас Зул сарын баяр гэхэд 35 сая хүнийг вакцинжуулах зорилт тавьсан. Уг зорилтын хүрээнд 8 сард 35-с дээш насныхныг, 9 сард 18-с дээш насныхныг вакцинд хамруулхаар байгаа ч 60-с дээш насныхны вакцинд хамрагдалт тааруу байгаа ажээ.
Засгийн газар даваа гарагт Ковид-19 вакцинд хамрагдсан 215,349 иргэд нэмэгдэн нийт вакцинд хамрагдагсадын тоо 6,613,704 хүрсэн гэж мэдэгдэв. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр вакцинд хамрагсадын 44470 нь Johnson & Johnson, 170.879 нь Pfizer вакцин хийлгэсэн ба Ковид-19-ийн улмаас нас барсан хүний 70,000-аас давсан ба Covid19-ийн нийт тохиолдлын тоог 2383490-д хүрч, хүн амын 24.3% нь тус өвчнөөр өвдөөд байна гэж мэдээлжээ.
Эх сурвалж: https://businesstech.co.za/news/government