ВАКЦИНЖУУЛАЛТ: 18-25 насны иргэд дархлаажуулалтад бага хамрагдаж байна. 
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВАКЦИНЖУУЛАЛТ: 18-25 насны иргэд дархлаажуулалтад бага хамрагдаж байна. 

2021.07.28

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэллийг танилцууллаа.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

Манай улсын нийт хүн амын 60,2 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан.

12-17 насны хүүхдүүдийг бүрэн тунд хамрагдуулснаар нийт хүн амын 70 хувь нь дархлаажих юм.

Дээрх насанд хамаарах хүүхдүүдийн вакцинжуулалтын үр дүн сайн нөлөөтэй байгаа.

18-25 насны иргэд дархлаажуулалтад бага хамрагдаж байна.

ДЭМБ-аас 3 дахь тунг хийлгэх талаар санал болгоогүй. Учир нь дэлхий дахинд вакцины нөөц хангалттай хүртээмжгүй байгаа тул 3 дахь тунг хийлгэх талаар ярих нь зохимжгүй хэмээсэн.

Гэсэн ч манай улс энэ талаар судалж 8 дугаар сард багтаад зорилтод бүлэгт 3 дахь тунг хийж эхлүүлэх талаарх төлөвлөгөөг ЭМЯ танилцуулсан. Гэсэн ч засгийн газрын хуралдаан болон улсын онцгой комиссоос хараахан шийдвэр гараагүй байгаа юм.

“Аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хоёр улс хамтран ажиллах талаар санал солилцлоо“
“Аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хоёр улс хамтран ажиллах талаар санал солилцлоо“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.