Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг “Шилдгийн шилдэг тамирчин“-аар шалгарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг “Шилдгийн шилдэг тамирчин“-аар шалгарлаа

/2021.12.14/ Спортын салбарын оны шилдэг тамирчдыг шалгаруулдаг "Бөртэ-Чоно" ёслолын ажиллагаа өчигдөр болж өндөрлөлөө.

МУГТ, Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг "Токио-2020" олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаараа 2021 оны шилдгийн шилдэг тамирчнаар шалгарч шилжин явах цомын эзэн болов. Мөн тэрбээр "Шилдэг эмэгтэй тамирчин"-аар шалгарч "Бөртэ-Чоно" шагнал хүртлээ.

МУГТ, Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг, "Маш их баяртай байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс шагнал хүртсэн, үүний дараа олимпоос хүрэл медаль хүртсэн. Хөдөлмөрийн баатар гэх эрхэм хүндтэй шагнал авлаа. Мөн оны төгсгөлд "Бөртэ-Чоно" шагналын эзэн, шилдгийн шилдэг тамирчин боллоо. Үнэхээр амжилт арвин жил байлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 6600 иргэнийг дархлаажуулна
ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 6600 иргэнийг дархлаажуулна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.