/2021.12.13/ Фэйсбүүк хуудсаар "шууд дамжуулалт"-аараа олны анхаарлыг татаад байгаа Д.Мөнх-Эрдэнэ гэж хэн бэ?
- Баянхонгор аймгийн харъяат, 1980 онд төрсөн. 1998 онд ШУТИС-КтМС-ийн менежментийн ангид орж, 2002 онд төгссөн.
- БНСУ-д ажиллаж байх хугацаандаа Жийп сервис компаниа байгуулжээ.
- Баянхонгор аймгийн "Хонгорын хурд" ТББ-ын тэргүүн, Хөгжлийн төлөө сангийн тэргүүн асан.
- УИХ-аас санал болгож, Засгийн газраас 2016 онд Хөх хот дахь Ерөнхий консулаар ажилласан.
Ажилласан хугацаа: Гурван жил - Ерөнхийлөгч асан Х.Баттулгын 2018 болон 2012 оны сонгуулийн кампанит ажилд "Жийп сервис" компанийнхаа захирлын хувиар оролцсон юм.
- 2018 онд татваргүйгээр автомашин хил давуулж, наймаа хийсэн гэх шуугианд өртсөн. Тэрээр энэ талаараа: "Ерөнхий консулын албан тушаал хашихад хувийн болон албаны хэрэгцээнд ашиглах НЭГ л машин хилээр давуулдаг. Би өөрийн ашиглах машин болон ажилчдынхаа машиныг оруулсан. Үүнийг хэрэг гэж үзээд байна" хэмээн хэлсэн.
- Үндэсний аудитын хорооноос түүнийг байрны түрээс, хүүхдийн сургалтын төлбөр, гэрээт орчуулагч хөлсөлсөн, дипломатчдыг галт тэргээр биш онгоцоор монгол руу буцаасан гэх шалтгаанаар зөрчил илрүүлж, түүнийг буцаан татжээ.
- 2020 оны сонгуульд УИХ-ын гуравдугаар тойрог буюу Баянхонгор аймагт бие даан нэр дэвшсэн ч сонгогдоогүй.
- Тэрээр шууд дамжуулалт хийхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сайд Х.Нямбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нарын нэрийг байнга дурдаж, тэднийг шүүмжилдэг. Мөн АН-ын дарга С.Эрдэнийг "60 тэрбумын схемийг зурсан, гишүүдийг мөнгөөр уралдуулдаг" хэмээн шүүмжилж, хэвлэлийн хурал зарлаж байсан.
- Түүний эхнэрийн үеэл нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг.
- АН-ын гишүүн. УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр 2021 оны аравдугаар сарын 19-нд томилогдсон.
- Түүний фэйсбүүк хуудсыг ЭНД дарж үзнэ үү.