Оросын эрх баригчид Навальныйтай холбоотой вэбсайтуудыг хааж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын эрх баригчид Навальныйтай холбоотой вэбсайтуудыг хааж байна

/2021.07.28 /Оросын эрх баригчид шоронд хоригдож буй сөрөг хүчний удирдагч Алексей Навальный болон түүний ойрын хүмүүсийн сайтуудын хандалтыг хязгаарласан гэж Навальный-н багийнхан даваа гарагт мэдэгдэв.

Энэхүү ажиллагаа нь ОХУ-д парламентын сонгууль болохын өмнө идэвхжиж байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс сөрөг хүчний дэмжигчид, бие даасан сэтгүүлчид болон хүний эрхийн идэвхтнүүдэд дарамт шахалт үзүүлж байна. Даваа гаригаас эхлэн Навальныйгийн вэбсайт, түүний гол стратегич Леонид Волков, эртний холбоотон Любовь Собол нарын вэбсайт руу нэвтрэх боломжгүй болжээ. Мөн түүнчлэн ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн сард Навальныйгийн авлигатай тэмцэх сангийн вэбсайтууд болон 40 орчим бүсийн салбар оффисуудыг хууль бус хэт даврагч бүлэглэл хэмээн зарлан сүлжээнд нэвтрэх боломжгүй болгожээ. Үүний зэрэгцээ Навальныйг дэмждэг эмч нарын холбооны вэбсайт болон Навальныйг суллахыг уриалдаг онлайн хуудсуудад нэвтрэх боломжгүй болсон байна.

ОХУ-ын харилцаа холбооны улсын хяналтын байгууллагын мэдээлснээр Оросын ерөнхий прокурорын газрын тушаалаар бүх вэбсайтад нэвтрэх эрхийг хязгаарласан байна. Интерфакс агентлагт мэдээлснээр тус вэб хуудсууд нь хэт даврагч бүлэглэлүүдийн суртал ухуулгад ашигладдаг гэж үзэн хориглосон болохыг батлав.

'' (Тэд) биднийг интернетээс бүр мөсөн устгахаар шийдсэн "гэж Навальныйн хамтрагч Мария Певчих твиттертээ жиргэжээ.

Навальный бол Путины хамгийн ихээр эсэргүүцдэг улс төрч бөгөөд энэ оны нэгдүгээр сард Германаас буцаж ирэхэд нь баривчилсан бөгөөд Германд таван сарын турш сэтгэцийн эмийн хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн. Өөрийг нь хордуулсан хэмээн Кремл болон Оросын албаны хүмүүсийг буруутгадаг байна. 2-р сард Навальныйг 2014 онд улсын хөрөнгө шамшигдуулсан хэмээн үзэж 2,5 жилийн хорих ялаар шийтгэсэнийг улс төрийн зорилготой хэмээн үздэг байна. Түүний багийн стратегич Волков: Эрх баригчид есдүгээр сард "сонгууль ойртох" үед вебсайтуудыг үргэлжлүүлэн хааж магадгүй тул Навальный багийнхан “Ухаалаг санал” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Korea times

Коронавируст халдварын 1,243 тохиолдол бүртгэгджээ
Коронавируст халдварын 1,243 тохиолдол бүртгэгджээ
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.