Өөрийн биеэр очихгүйгээр эмнэлэгт цаг авах, эмчээ сонгох боломжтой боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өөрийн биеэр очихгүйгээр эмнэлэгт цаг авах, эмчээ сонгох боломжтой боллоо

/2021.12.10/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "Эрүүл мэндийн салбарыг цахимжуулахаар эрчимтэй ажиллаж байна. Энэ хүрээнд E-Mongolia нэгдсэн системээр дамжуулан дараах эмнэлгүүдээс үйлчилгээ авах боломжтой. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны харьяа 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн 9 дүүрэг, E-Health программ ашигладаг анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг 126 өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээг авах боломжтой" гэв.

E-Mongolia нэгдсэн системээр дамжуулан эрүүл мэндийн салбарын дараах 9 үйлчилгээг авч болох аж. Үүнд,

1. Цаг авах, эмнэлэг, эмчээ сонгох. Өнөөдрийн байдлаар 1700 хүн энэхүү үйлчилгээг ашиласан байна.

2. Заавал өөрийн биеэр очих шаардлагагүйгээр шинжилгээний хариугаа авах

3. Эрүүл мэндийн гэрчилгээ

4.Вакцины гэрчилгээ

5.Эмнэлгийн магадлагаа

6.Эрүүл мэндийн даатгалын лавлагаа авах. 2016 оноос хойш ЭМД-аа бүрэн төлсөн иргэд даатгалын лавлагаагаа харах боломжтой.

7.Дархлаажсан иргэдийн QR кодыг авах. Өнөөдрийн байдлаар 550 мянга гаруй хүн энэ үйлчилгээг ашигласан байна.

8. Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас

9.Мөн хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг E-Mongolia нэгдсэн системд оруулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж. Ирэх долоо хоногоос иргэдэд олгох юм.

ЭМ-ийн сайд С.Энхболд, "Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс "Цахим эрүүл мэнд-2" төслийг эрчимжүүлнэ. Ингэснээр эмнэлгүүдийн хооронд өгөгдөл солилцох, нэгдсэн платформыг угсрах бэлтгэл ажлаа хийж байна" гэлээ.

286 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа
286 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа
 
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.