Нуруу яагаад өвддөг вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нуруу яагаад өвддөг вэ?

Нурууны өвдөлт нь яс-булчингийн тогтолцооны системд хамгийн түгээмэл тохиолддог эмгэгүүдийн нэг юм. Хүн амын 84 хувь нь амьдралынхаа тодорхой хугацаанд бүсэлхий нурууны өвдөлтөөр өвддөг гэсэн судалгаа байдаг.

Нуруу өвдөхөд эрсдэл учруулдаг нэлээд шалтгаан бий.

Хөдөлгөөний дутагдалтай амьдралын хэв маяг, хэт таргалалт, тамхи, холын зайнд жолоо барих, байрлалаа өөрчлөхгүйгээр удаан хугацаагаар зогсоо эсвэл суугаа байх, чичиргээтэй багажтай ажиллах, жирэмслэлт, сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал гэх зэрэг сэтгэлзүйн хүчин зүйлс ч мөн нөлөөлнө.

Нурууны өвдөлт нь механик ба механик бус шалтгаантай байхаас гадна нурууны бус дотор эрхтний гаралтай буюу хоол боловсруулах эрхтэнүүдийн эмгэгүүд, бөөр шээсний замын эмгэгүүд, бага аарцагны хөндийн эмгэгүүд бас байж болно.

Нурууны нугаламд остеофит яс ургах, холбоос эдийн уян хатан байдал алдагдах, дсик болон нугалам хоорон дахь үеүдэд өөрчлөлт орох, төрөлхийн нурууны нугаламынг муруйлттай байх, булчин чангарах зэргээс гадна халдвар, хавдар болон аутоиммүн үрэвслийн шалтгаантай нуруу өвдөж болдог.

Нурууны өвдөлтөөс хэрхэн сэргийлэх вэ?

  1. Нурууны ачааллыг багасгахын тулд амьдрах орчин болон өдөрт давтан хийдэг үйлдлүүд дээр анхаарах зүйлс:
  • Аль болох цэх зогсож цэх алхах
  • Удаан зогсоогоороо байхгүй байх, заавал зогсох шаардлагатай бол хоёр хөлөө ээлжлэн арай өндөрт байрлуулах,
  • Сандал дээр суухдаа суудалдаа хойшоогоо бүрэн налж цэх суух, нурууны ард жижиг зөөлөвч хийн нурууг дэмжих
  • Ойролцоогоор 45 минут суусны дараа суудлаасаа босч 5 минут хөдөлгөөнтэй байх
  • Хэвтэхдээ эхлээд орон дээрээ суун хажуу талаараа хэвтээд дараа нь дээшээ харан хэвтэх, орноосоо босохдоо энэ үйлдлүүдийг эсрэгээр хийх,
  • Гутал өмсөх болон үдээс үдэхдээ хөлөө өндөрт тавих,
  • Хүнүд зүйл өргөхдөө нэг өвдгөө нугалан доош суугаад биедээ ойрхон барьж өргөх,
  1. Тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн нуруу өвдөх магадлал нь хийдэггүй хүмүүсээс 10 дахин бага байдаг байна. Алхах, сэлэх болон аеробек дасгалууд нурууны өвдөлтийг мөн түүнээс шалтгаантай хөдөлгөөний бэрхшээлийг багасгахад сайнаар нөлөөлнө. Хэрвээ нуруу аль хэдийн өвдсөн бол шалтгааныг тодорхойлсны дараа тохирох дасгал хөдөлгөөнийг хийх нь илүү зохимжтой юм.

Ц.Нарангэрэл

Эх сурвалж: Emch аппликэйшн

ТОКИО-2020: Сайед Моллай дахин ялж шөвгийн 4-т үлдлээ
ТОКИО-2020: Сайед Моллай дахин ялж шөвгийн 4-т үлдлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.