НИТХ: Нийслэлийн Соёл, урлагийн газрыг хангалтгүй ажилласан гэж дүгнэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ: Нийслэлийн Соёл, урлагийн газрыг хангалтгүй ажилласан гэж дүгнэлээ

May be an image of 1 person, sitting and indoor

/2021.07.27/: Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соёл, урлагийн чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээний үр дүнгийн талаар хэлэлцлээ.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр “Нийслэлийн Соёл, урлагийн газрын эхний хагас жилийн тайланг хангалтгүй байна гэж үзэж байна. Энэ газар барилга барьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хуулиар заасан ажлын чиг үүргийн хүрээнд ажиллахгүй байна. Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн чиглэлд ажил хийгдээгүй байна. Төсөв мөнгө хэцүү байгаа ч хүүхдээс ном харамлаж болохгүй. Энэ нь цогц хандлага дутаж байгааг илтгэж байна. Мөн соёлын өвийг хамгаалах ажлыг хурдтай хийх хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: НИТХ

ТОКИО 2020: Эмэгтэй шигшээ баг олимпын сүүлийн тоглолтоо хийлээ
ТОКИО 2020: Эмэгтэй шигшээ баг олимпын сүүлийн тоглолтоо хийлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.