ТОКИО 2020: Олимпоос алт авсан хамгийн цөөн хүн амтай улс тодорлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Олимпоос алт авсан хамгийн цөөн хүн амтай улс тодорлоо

May be an image of 1 person and text that says 'RÃKA DUFFY BER'

/2021.07.27/: Атлантын далайд орших 63 мянган хүн амтай Бермудын арал дахь жижиг улс 1936 оноос хойш олимпийн наадамд оролцож буй ч 1976 онд л боксын төрлөөр ганц хүрэл медаль хүртсэн. Тэд Токиогийн олимпод хоёр тамирчинтай хүрэлцэн ирээд байв. Тэгвэл хоёр тамирчны нэг нь болох Флора Даффи эх орондоо анхны алтан медалийг авчирлаа. Тэрбээр тэсвэр тэвчээр шаардсан триатлоны эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлж, алтын эзэн болов. Бермуд нь олимпийн наадмаас алтан медаль хүртсэн хамгийн цөөн хүн амтай улс болжээ.

Ф.Даффи хэдийгээр жижиг орныг төлөөлдөг ч триатлоны спортдоо бол том тамирчин. Тэрбээр ДАШТ-ээс хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн бөгөөд олимпоос гарцаагүй медаль авах тамирчны тоонд орж байв.

Эх сурвалж: МҮОХ

Туршилтын журмаар ажиллаж эхэлжээ
Туршилтын журмаар ажиллаж эхэлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.