/2021.10.25/ Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахлын талаарх мэдээллийг өглөө.
2020 оны байдлаар Монгол Улс нийт 3.3 сая хүн амтай. Өнөөдрийн байдлаар нийт иргэдийн 539,197 нь коронавирусээр өвчилсөн юм. Өөрөөр хэлбэл манай улсын нийт хүн амын зургаан хүн тутмын нэг нь ковидоор өвдсөн гэсэн үг.
Харин тус өвчнөөс болж 1593 иргэн нас барав. Жишиж үзвэл: BOEING 767-300ER онгоц нь 220 зорчигчийн суудалтай. Яг ийм долоон онгоц сүйрсэн хэмжээний иргэдээ цар тахлаас болж алдсан болж таарч байна.
ЭМЯ-аас мэдээлж байгаагаар өдөрт дунджаар 15 хүн нас бардаг. Хэрвээ иргэдийн эрүүл мэндийн байдалд дорвитой анхаарахгүй бол 2021 оны үлдсэн 68 хоногт ахиад таван онгоц сүйрэх хэмжээний иргэдээ алдах эрсдэлд байна.