Газрын тосны нийлүүлэлт тогтворжиж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тосны нийлүүлэлт тогтворжиж байна

Crude Oil Transport « Breaking Energy - Energy industry news, analysis, and  commentary

/2021.10.25/:ОХУ-аас Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн үйлчилгээ, засварын ажил удааширснаар манай улсад нийлүүлэх Аи-92 автобензиний нийлүүлэлт 2021 оны есдүгээр сарын 20-ний өдрөөс багассан.

ОХУ-ын Роснефть НХН-ийн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс 54880 тонн, БНХАУ-ын Петрочайна интернейшнл компанийн Хөх хотын ГТБҮ-ээс 20000 тонн АИ-92 автобензин аравдугаар сард импортлохоор төлөвлөн ажиллаж байна. Үүнээс аравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар ОХУ-аас 12800 тонн, БНХАУ-аас 12250 тонн, нийт 25050 тонн АИ-92 автобензин импортлоод байна.

​Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа аравдугаар сарын 17-ноос эхлэн тогтворжиж хоногт 17-55 вагон буюу 1000-3300 тн АИ-92 автобензины ачилтыг хийж эхлээд байна. Мөн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 25-наас эхлэн 7700 тонн АИ-92 автобензины ачилтыг хийнэ.

​Улаанбаатар хот болон бусад суурин газруудад АИ-92 автобензины түгээлтийг шуурхай хийж байна. Тухайлбал, аравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд:

• НИК, Тэс петролеум, Шунхлай, Газ-Ойл, Ундрага Увс зэрэг ААН-үүд Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудад 335 тонн, Зүүн 3 аймагт 150 тонн АИ-92 автобензин ачуулан түгээлтийг хийсэн.

• НИК, Сод монгол ХХК-нууд нь Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт 7 вагон цистерн буюу 420 тонн АИ-92 автобензины түгээлтийг хийж эхэлсэн.

​Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж эхэлж байгаа бөгөөд УУХҮЯ, АМГТГ болон шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдтэй хамтран аймаг орон нутагт АИ-92 автобензины хангамж, түгээлтийг сайжруулахаар зохион байгуулан ажиллаж байна.

​Монгол улсын АИ-92 автобензины хоногийн дундаж хэрэглэгээ 1330 тонн, Үүнээс Улаанбаатар хот-850 тонн, Хангайн болон Төвийн бүс-265 тонн, Баруун болон Зүүн бүсийн хэрэглээ 215 тонн орчим байдаг.

Эх сурвалж: АМГТГ

Гал сөнөөгчийн гэр бүлд жишиг байшин барьж өгчээ
Гал сөнөөгчийн гэр бүлд жишиг байшин барьж өгчээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.