Вьетнам иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вьетнам иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

/2021.10.23/ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суудаг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэнийг энэ оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21:00 цагийн орчимд гэр лүүгээ орж байх үед нь мөнгө, эд зүйлийг дээрэмджээ.

Энэ талаарх дуудлага мэдээлэл өчигдөр буюу энэ сарын 22-ны 11:13 цагт Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасаг, мөрдөн байцаах тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хэн болохыг олж тогтоон холбогдох шалгалтыг явуулж байна.

Хийн хоолойн төслийн ажил амжилттай явагдаж байна
Хийн хоолойн төслийн ажил амжилттай явагдаж байна
 
Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.