Нийслэлийн шилдэг дүүргээр Сонгинохайрхан шалгарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн шилдэг дүүргээр Сонгинохайрхан шалгарлаа

6 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

/2021.10.23/ Нийслэлийн “Шилдэг хороо-хэсгийн ахлагч нарын шилдэг баг” болзолт уралдаан болон “Манай хороо-миний гудамж” аяны шилдгүүд тодорлоо.

НЗДТГ нь нийслэлийн ойн хүрээнд хороодын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” болзолт уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Манай хороо-Миний гудамж” аяныг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

Ажлын хэсэг дүүрэг, хороодод ажиллаж, удирдамжийн дагуу аяны шилдгүүдийг тохижилт, ногоон байгууламж, инженерийн дэд бүтэц, хог хаягдал, орчны бохирдол, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, хамгаалалт гэсэн нийт 145 шалгуур үзүүлэлтээр шалгаруулжээ.

“Манай хороо-Миний гудамж” аяны шилдэг дүүргээр Сонгинохайрхан шалгарсан бол дэд байрт Баянгол, гуравдугаар байрт Налайх дүүрэг шалгарлаа. Харин “Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” болзолт уралдаанд Налайх дүүргийн 4-р хороо, “Шилдэг хороо” болзолт уралдааны тэргүүн байрт Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо тус тус шалгарав.

8 хүн болон сууж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Эх сурвалж: Улаанбаатар.мн

Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд 15:00 цаг хүртэл ажиллана
Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд 15:00 цаг хүртэл ажиллана
 
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.