Улаанбаатар хотод 100 мянган хайлаас тарьжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотод 100 мянган хайлаас тарьжээ

/2021.07.23/: Хот тохижилтын газар нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 48 гудамж байршлын 50.5 га талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг хариуцан ажилладаг. Энэ хүрээнд Сүхбаатарын талбай болон авто замын уулзвар, аюулгүйн тойрог, хайс, хашлага, хөшөө дурсгалын орчимд гэх мэт 28 байршилд 195 мянган цэцэг суулгаж, 32 байршилд 230 мянган ам метр зүлэг тариад байна. Мөн гоёлын 20 мянган бут, 100 мянган хайлаас, 100 шинэс, 500 улиас тарилаа.

Түүнчлэн Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хотын өнгө үзэмжийг сайжруулах, 100 жилийн түүхийг иргэдэд сурталчлах зорилгоор өөрсдийн нөөц боломжоо ашиглан нэг наст ургамлаар шинэлэг дизайн бүхий зохиомжийг хийж байгаа юм.

Эх сурвалж: Улаанбаатар.мн

Үйл ажиллагаа нь таалагддагүй улс төрчдийг С.Эрдэнэ тэргүүллээ
Үйл ажиллагаа нь таалагддагүй улс төрчдийг С.Эрдэнэ тэргүүллээ
 
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.