Марафон гүйлт болох Саппород +35 градус хүрч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Марафон гүйлт болох Саппород +35 градус хүрч байна

/2021.07.20/: Олимпийн наадмын үеэр нийслэл Токиод халуу шатах учраас марафон гүйлтийг хойд нутгийн Саппород явуулахаар болсон. Гэвч өвлийн олимп явагдаж байсан тус хотод сүүлийн 21 жилд үзэгдээгүй халуун өдрүүд үргэлжилж буй нь зохион байгуулагчдын санааг зовоож байна.

Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр өчигдөр Саппород 35 градус хүрч халсан нь 2000 оноос хойших хамгийн өндөр температур болж бүртгэгджээ.

Нийслэлээс хойш 800 км-т орших тус хотод марафон гүйлтээс гадна эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгийн зарим тоглолт, спорт алхааны уралдаан явагдана. Лхагва гарагт “Sapporo Dome” цэнгэлдэхэд Их Британи, Чилийн эмэгтэй хөлбөмбөгчид тоглох үеэр 28 градусын халуун байх төлөвтэй.

Саппоро хотноо наймдугаар сарын 5, 6-нд спорт алхаа, 7, 8-нд эмэгтэй, эрэгтэй марафон гүйлт болно. Энэ үеэр цаг агаар хэт халуун байх вий гэдгээс зохион байгуулагчид санаа зовж байна. Марафон гүйлтэд Монголоос Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав, Б.Сэр-Од нар уралдах билээ.

Эх сурвалж: МҮОХ

Тамирчид “Village Plaza” -д зочилсноор Samsung Galaxy S21 утсыг бэлгэнд авна
Тамирчид “Village Plaza” -д зочилсноор Samsung Galaxy S21 утсыг бэлгэнд авна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.