SOS: Манай улсад Коронавирусын дельта хувилбар 3 бүртгэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOS: Манай улсад Коронавирусын дельта хувилбар 3 бүртгэгджээ

2021.07.20

Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусын талаар цаг үеийн мэдээлэл өглөө.

"Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдлын тоо сүүлийн нэг сарын хугацаанд тогтвортой буюу нэг түвшинд байсан. Харин сүүлийн 14 хоногийн хугацаанд 1,500-аас доош тохиолдол өдөрт бүртгэгдэж эхэлсэн.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт батлагдсан 14 сорьцод шинжилгээ хийхэд нэг тохиолдлоос коронавирусийн дельта хувилбар бүртгэгдлээ.

Мөн гаднын улсуудад илгээсэн сорьцуудад ч дельта хувилбарын вирус бүртгэгдсэн.

Манай эрдэмтдийн баг сорьцуудад судалгаа шинжилгээг тогтмол хийж буй. Бид өмнө нь зургаадугаар сарын дундуур хийсэн 1,500 сорьцын шинжилгээний дүнг танилцуулж байсан. Харин одоо зургаадугаар сарын сүүл болон долдугаар сарын эхэнд бүртгэгдсэн сорьцуудын шинжилгээний үр дүн гарч эхнээсээ гарч байна.

Зургаадугаар сарын 15-ноос өмнө сорьцуудад дельта хувилбарын зөвхөн зөөвөрлөгдсөн таван тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар гурван дельта хувилбар бүртгэгдээд байна.

Мөн зарим сорьцуудын шинжилгээ баталгаажаагүй байгаа бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр дүгнэлт гарна.

Бид Япон улс руу 200 сорьц илгээсэн. Мөн АНУ руу сорьцуудыг илгээсэн нь хараахан баталгаажиж дуусаагүй байна.

Коронавирусын дельта хувилбар нь бусад хувилбараас илүү хурдан нөхцөлд тархдаг бөгөөд халдвар авсан тохиолдолд эмнэлзүйн шинж тэмдэг хурдан илэрдэг.

Дельта вирусийн тархалт өнөөдрийн байдлаар 114 улсад бүртгэгдээд байна. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, вакцинд хамрагдах хэрэгтэй хэлье" хэмээсэн юм.

“Хүчит шонхор“ захыг 04 цагт ажиллаж байгааг буруу гэв
“Хүчит шонхор“ захыг 04 цагт ажиллаж байгааг буруу гэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.