ТОКИО-2020: Олимпийн гол ивээн тэтгэгч Тоёота компани олимпоос татгалзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО-2020: Олимпийн гол ивээн тэтгэгч Тоёота компани олимпоос татгалзлаа

/2021.7.20, Япон Улс, Токио/ Олимпийн гол ивээн тэтгэгчийн нэг Тоёота компани Токио-2020 олимпийн телевизийн сурталчилгаа зэргээс татгалзаж, удирдлагууд нь олимпийн нээлтэд оролцохгүй гэдгээ илэрхийллээ.

Учир нь, япончуудын гуравны хоёр нь олимпийг ковидоос “холуур” тэмдэглэх боломжгүй гэж үзсэнтэй холбон тайлбарлаж байна.

Одоогоор Токио-2020 олимпийн спонсор болох эрхийн төлөө өрсөлдсөн, Японы 60 компани нийт 3 тэрбум иенийг хэдийнээ төлчихөөд байгаа бөгөөд тэд ч олон нийтийн шүүмжлэлд өртөх асуудалтай нүүр тулж, цаашид хэрхэх нь тодорхойгүй нөхцөлд хүрчээ.

Японы томоохон хэвлэл болох Асахи-с олимп болохоос ердөө дөрөвхөн хоногийн өмнө явуулсан судалгаанд оролцогчид “Олимпийг зохион байгуулагчид коронавирусийн тархалтыг хянаж чадна гэдэгт итгэлгүй” байгаагаа илэрхийлжээ. Мөн 55 хувь нь олимп болвол түүнийг эсэргүүцнэ гэсэн байна.


ШИНЭ УЛААНБААТАР 1: Манай хот гоё болж уу?
ШИНЭ УЛААНБААТАР 1: Манай хот гоё болж уу?
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.