Вашингтонд болох жагсаалын хамгаалалтад цэргийн дэмжлэг хүсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вашингтонд болох жагсаалын хамгаалалтад цэргийн дэмжлэг хүсчээ

DC leaders anticipate third night of protests; 17 arrests, 11 DC officers  injured | WTOP

/2021.09.16/: АНУ-ын цагдаа нар бямба гаригт Вашингтонд болох гэж буй баруун жигүүрийн эсэргүүцлийн жагсаалын хамгаалалтад цэргийнхнээс туслалцаа хүссэн тухай Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдлээ.

"Амралтын өдрүүдэд хийхээр төлөвлөж буй эсэргүүцлийн жагсаалын өмнө Капитолын цагдаа нар биднээс тусламж хүсч байна" гэж тэр сэтгүүлчдэд хэлэв.

Цагдаа нарын хүсэлтийг хэлэлцэж байгаа бөгөөд хүсэлтийн мөн чанарыг тодруулахаас татгалзаж "хориглолтонд авахаар" шинж чанартай биш гэж Кирби нэмж хэлэв.

Есдүгээр сарын 18-ны бямба гаригт Вашингтонд "Justice for J6" жагсаал болох юм. Нэгдүгээр сард АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид Капитолийг дайрахад оролцсон хэргээр саатуулагдсан 600 орчим америкчуудын эрхийг хамгаалах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулна гэж зохион байгуулагчид мэдэгдэв.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар энэхүү арга хэмжээнд радикал бүлэглэлийн гишүүд болох 500 орчим хүн оролцох төлөвтэй байна. Цагдаа нар бямба гаригт Капитолийн орчимд эмх замбараагүй байдал үүсэх магадлал өндөр байгаа тул ажилдаа явахаар төлөвлөж буй иргэдийн ажилдаа явахаас татгалзахыг хууль тогтоогчдод зөвлөж байна.

Эх сурвалж: ria.ru

Коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 1001 боллоо
Коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 1001 боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.