МХЕГ: ААН-үүд “Хариуцлагын гэрээ“-г зөрчиж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МХЕГ: ААН-үүд “Хариуцлагын гэрээ“-г зөрчиж байна

/2021.09.16/: Цар тахал эхэлснээс хойш Мэргэжлийн хяналтын байгууллага халдвар хамгааллын дэглэм сахиулах, ариутгал халдваргүйжүүлэлт, вакцинжуулалт зэрэгт тавих хяналтад гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Мөн зөрчил гаргасан байгууллагуудад хариуцлага тооцох биш, зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, сануулах арга хэмжээг авч байгаа юм. Харин “Улбар шар” түвшний үед хязгаарласан үйл ажиллагааг зохион байгуулах, “Хариуцлагын гэрээ”-н дэх заалтыг удаа дараа зөрчсөн тохиолдолд “Хариуцлагын гэрээ”-г цуцлах хүртэлх арга хэмжээг авч байна.

Есдүгээр дүгээр сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хамтарсан баг бүрэлдэхүүн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү шалгалтын хүрээнд үйлчилгээний байгууллагууд суудлын хүчин чадлыг хэтрүүлэх, агааржуулалт хангалтгүй, халдваргүйтгэл хийгээгүй, гар халдваргүйжүүлэх бодис болон халуун хэмжигч байхгүй зэрэг зөрчлүүд илэрч байна.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Element’s баар тусгай зөвшөөрөлгүй атлаа согтууруулах ундаагаар үйлчилсэн, хариуцлагын гэрээ зөрчсөн, /халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажлаагүй, залуучууд маш олноор цугларч бөөгнөрөл үүсгэсэн, хүн хоорондын зай бариулаагүй цаг хэтрүүлэн ажилласан/ зэрэг зөрчилтэй байсан учир тухайн газрын үйл ажиллагааг түр зогсоосон байна.

Иймд иргэн та хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлахыг зөвлөж байна.

Эх сурвалж: МХЕГ

Түргэвчилсэн оношлуурыг өрхийн эмнэлгүүдэд тараалаа
Түргэвчилсэн оношлуурыг өрхийн эмнэлгүүдэд тараалаа
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.