/2021.09.16/ Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд 212 мянган хүн хамрагдаад байна.
Өчигдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ЭМ-ийн сайд С.Энхболд, "Вакцинжуулалт 65 хувьд хүрсэн. Гэхдээ оноос өмнө зорилтот бүлгийн иргэдийн 60 хувийг дархлаа сэргээх гуравдугаар тунд хамруулахад анхаархыг үүрэг болголоо" гэв.
Мөн тэрбээр, вакцинцуулалтын цэгийг нэмэгдүүлэх чиглэл өгсөн. Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр эмч ажилчдын ачаалал нэмэгдэж, орны хүрэлцээ хангалтгүй болж байна. Тиймээс цаашид эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх, эргэлтийг сайжруулах тал дээр анхаарна гэсэн юм.
Мөн төрийн байгууллагууд олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал, чуулган зохион байгуулахгүй.
Ковидын халдвартай 20702 хүн Улаанбаатар хот, 21 аймгийн эрүүл мэндийн 62 байгууллагад хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр өвчтөний 62,7 хувь нь хөнгөн, 27,6 хувь нь хүндэвтэр, 8,1 хувь нь хүнд, 1,5 хувь нь буюу 315 хүн маш хүнд байна. Нас баралтын тоог бууруулах, аль болох эндэгдэл гаргахгүй байхад анхаарч арга хэмжээ авч ажиллахыг Ерөнхий сайд даалгалаа гэв.