Дуучин Т.Ариунаа нөхрийн хамт хугацаагүй суулт зарлалаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин Т.Ариунаа нөхрийн хамт хугацаагүй суулт зарлалаа

/2021.09.15/: Ноёд группийн ерөнхийлөгч Г.Буяндорж эхнэр дуучин МУГЖ Т. Ариунаагийн хамт мэдээлэл хийлээ.

Арав дах жилдээ шалгагдаж байгаа 16 удаагийн шүүх хурлаар орсон 409 хоног шоронд суусан түүний хэргийг одоо хүртэл шийдвэрлээгүй хохироосоор байгаа гэж тэрээр хэллээ. Энэхүү асуудалд прокурорууд хэрэг үүсгэн шүүхээр асуудлыг шийдүүлэхгүй гэж удаа дараалан оролцож байна гэлээ. Хонгилын прокуроруудыг эсэргүүцэж хугацаагүй суулт зарлаж байна гэсэн юм.

Өмнө нь тэрээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгад 100 мянган ам долларын авилга өгсөн прокурорын хэргийг ил гарган танилцуулсан ч асуудал шийдэхгүй байна гэлээ.

Мөн энэ өдөр тэрээр 2 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө өөрийн нэр дээр авсан шүүгчийн нэрийг зарлалаа. Буруутай прокурорууд харин албан тушаал дээшилсээр байна гэсэн юм.

Улсын хэмжээнд арван иргэн нас барж, нийслэлд 1645 тохиолдол бүртгэгдлээ
Улсын хэмжээнд арван иргэн нас барж, нийслэлд 1645 тохиолдол бүртгэгдлээ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.