1500 орчим дельфинийг агнасан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

1500 орчим дельфинийг агнасан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна

Whaling in the Faroe Islands - Wikipedia

/2021.09.15/: Данийн нутаг дэвсгэрт орших автономит Фарерын арлуудын засгийн газар мягмар гаригт 1500 гаруй цагаан талт дельфинийг агнасан нь хойд арлуудын хамгийн том гэж тооцогдоод байгаа агнуур бөгөөд үүнийг эсэргүүцэх хөдөлгөөнтэй тулгараад байна.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Францын мэдээллийн агентлаг (AFP)-т өгсөн ярилцлагадаа "Фарер халим агнах нь хөхтөн амьтдыг агнах, нядлах талаар мэдэхгүй хүмүүст аймшигтай үзэгдэл болж байгаа нь эргэлзээгүй юм. Гэсэн хэдий ч ан агнуурыг сайтар зохион байгуулж, бүрэн зохицуулдаг" гэв.

Уламжлал ёсоор 50,000 орчим хүн амтай Хойд Атлантын арлууд дельфин биш харин халим агнадаг гэж хэвлэлийн төлөөлөгч хэлэв.

"Ихэвчлэн халимны цөөхөн хэд нь нядалгаанд ордог ба бид ихэвчлэн ийм их хэмжээний нядалгаа хийдэггүй" гэж орон нутгийн телевизийн сэтгүүлч Халлур ав Рана хэлэв.

"Grindadrap" гэдэг нь анчид эхлээд халимыг загас агнуурын завиар хагас тойргоор хүрээлүүлж, тэднийг далайн эрэг рүү шахаж, нядлах булан руу аваачин нядалгаа хийхийг хэлдэг байна.

"Энэ үнэхээр ноцтой харагддаг бөгөөд бүгдийг нь устгахад нэлээд хугацаа шаардагддаг. Энэ нь ихэвчлэн маш хурдан болдог үйл явц юм" гэж Ав Рана хэлэв.

Далайн эрэг дээр 1000 гаруй Атлантын далайн гахай буюу дельфиний цусанд будагдсан цогцоснуудыг харуулсан гэрэл зургууд олон нийтийн сүлжээнд ихээхэн эсэргүүцэл, дургүйцлийг төрүүлэв.

Ав Рана хэлэхдээ, арлуудын хүн амын 53 орчим хувь нь "нядалгааг" эсэргүүцдэг ч энэ заншлыг халах төлөвлөгөө байхгүй байна. Эрх баригчид үүнийг аюулгүй ан агнуурын тогтвортой арга гэж нотлож байгаа юм.

“Далайн хоньчин” нэртэй буяны байгууллага нь халим болон дельфин агнахын эсрэгүүцэж байгаа бөгөөд энэхүү уламжлалыг "зэрлэг туршлага" гэж тодорхойлжээ.

Орон нутгийнхны тооцоолсноор Фарерын арлуудын ойролцоох усанд 100,000 орчим халим байдаг бөгөөд өнгөрсөн онд 600 орчим нь устсан байна.

Эх сурвалж: france24.com

Хүүхдэдээ хайртай гэдгээ хэрхэн мэдрүүлэх вэ
Хүүхдэдээ хайртай гэдгээ хэрхэн мэдрүүлэх вэ
 
ШИЙДВЭР: Засгийн газрын ээлжит хуралдаан  боллоо
ШИЙДВЭР: Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.