Шинэ лого, шинэ философи, шинэ өнгө төрх бүхий Мобиком корпораци
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ лого, шинэ философи, шинэ өнгө төрх бүхий Мобиком корпораци

/2021.09.10/

Эрхэм хүндэт хэрэглэгч, хамтрагч танаа,

Мобиком Корпорацийн түүхийн нэг хуудас хаагдаж, дараагийн шинэ бүлэг рүүгээ ороход бэлэн боллоо. Бид 25 жилийн ойн эдгээр өдрүүддээ рибрэндинг хийж, шинэ философи, шинэ лого, шинэ өнгө төрхтэйгөөр дижитал эриний аялалаа цааш үргэлжлүүлэх гэж байна.

Өнөөдрийн хувьд манай лого, гадаад төрх өөрчлөгдөж буй боловч бид компанийн Эрхэм зорилго, Алсын хараа, Үнэт зүйлсээ шинээр тодорхойлохоос эхлээд салбаруудаа шинэчлэх, бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх, үйлчилгээгээ хурдасгах, шинэ технологи, арга барил турших зэргээр өөрчлөлт шинэчлэлтийг тасралтүй хийсээр байгаа билээ.

Бид яагаад рибрэндинг хийж байгаа вэ?

Бидний хүрээлэн буй орчин нөхцөл, нийгэм, соёл тасралтгүй өөрчлөгдөж, хүн төрөлхтний амьдралын хэв маяг шинэ хэлбэр буюу New Normal-д шилжиж байна. Ялангуяа Ковид-19-ийн тархалтын үед уламжлалт арга барилаасаа салж, шинэ арга барилыг эрэлхийлэх нь дэлхий нийтийн зайлшгүй шаардлага болсон. Бид сүүлийн 2 жилд шинэ боломжуудыг эрэлхийлж, Дижитал хувьсалд тулгуурласан төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхээр ажиллаж, Monpay, VOO үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлсэн. Мөн компанийн нийгмийн хариуцлагын төслүүдээ амжилттай хэрэгжүүлж, хэрэглэгч, хамтрагчидтайгаа хамтын үнэ цэн бүтээх зорилгоо биелүүлсээр байна. Бид цаг үе, нийгмийн өөрчлөлтөд дасан зохицож, урсгалыг дагах бус, өөрсдөө өөрчлөлтийг эхлүүлэхээр шийдсэн нь энэ юм. Монголын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын түүхийг 25 жилийн турш амжилттай бичилцсэн компанийн хувьд цаашид ч шинэ технологи, шинэ бизнесээр дамжуулан хүмүүсийн амьдралыг илүү энгийн, хялбар болгохыг зорьж байна.

Мобикомын рибрэндинг нь манай компанийн үе үеийн ажилтнууд төдийгүй хэрэглэгч, харилцагч та бүхний хувьд ч сэтгэл хөдлөм өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэж байна. Бид хэрэглэгчдээ үнэн сэтгэлээсээ ойлгож, хязгааргүй хүсэл тэмүүлэл, мөрөөдлөөр тань хамт аялж, технологийн гайхамшгийг шингээсэн энгийн бөгөөд ухаалаг хэрэглээг өдөр бүр мэдрүүлэхээр хичээнгүйлэн ажиллах болно.

Техник технологийн хязгааргүй ертөнцөд Мобикомтой хамт аялсаар байгаа та бүхэндээ баярлалаа.

Эх сурвалж: Мобиком корпораци

Аравдугаар сарын 1 гэхэд модны 2 замын ажил дуусна
Аравдугаар сарын 1 гэхэд модны 2 замын ажил дуусна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.