С.Наранцогт: Д.Сумъяабазар дарга намайг гүтгэсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Наранцогт: Д.Сумъяабазар дарга намайг гүтгэсэн

Есдүгээр сарын зургаанд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийн талаар мэдээлэл хийсэн.

Тус мэдээлэлд "30 автобусны тендэр зарласан боловч Сангийн яамныхан болон төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт "Дөрөв дэх компанийг шалгаруул". Эс бөгөөс АТГ-д өгнө. Өөрсдийн ашиг сонирхлын дагуу таньж мэддэг компаниа тендерт авдаг зэрэг мэдээллийг хэлсэн юм.

Д.Сумъяабазар: Автобусны тендерийн маргаантай асуудалд нийслэл ямар ч хамаагүй, сангийн яаманд асуудал бий.

Тэгвэл өнөөдөр сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын хийсэн мэдээлэлд тайлбар хийлээ.

Нийтийн тээврийн парк шинэчлэл төсөл арга хэмжээний хүрээнд 60 автобус худалдан авах тендерийг нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлажээ. Энэхүү тендер шалгаруулалтад нийт долоон байгууллага оролцсон. Сүлдэр Хан минералс компани шалгарсан юм.

Дээрх шалгаруулалтаас гурван байгууллага тендерийн материалтай танилцаад гомдол гаргасан байна.

Сүлдэр Хан минералс тендерийн зургаан шаардлага хангаагүй байсан байна. Үүнд:

- Автобус нийлүүлсэн туршлагагүй

- Хамтран оролцож байгаа Xiaming Golden dragon bus компанийн шаардсан материалыг дутуу ирүүлсэн

- Өөрийн эзэмшлийн засварын төвгүй зэрэг зөрчилтэй байжээ.

Сангийн яам ашиг сонирхлын зөршилтэй шийдвэр гаргасан гэж үзвэл хуулийн байгууллагад шалгуулах эрх нь нийслэлд, тендерт оролцогчдод нээлттэй бий

Автобус нийлүүлэгдэхгүй байгаа хариуцлагыг хэн хүлээх вэ?

Автобусны захиалагч нь "Нийслэл". Захиалагч тавигдах шаардлагаа боловсруулж, хуулийн дагуу тендер шалгаруулалт явуулж, гэрээгээ хийх эрхтэй. Худалдан авах ажиллагааг түргэн шуурхай байгуулах нь захиалагчийн хариуцлага юм. Сангийн яаманд ямар нэг гомдол ирвэл түүнийг шалгаж шийдвэрлэдэг.

Нийслэлийн худалдан авах газраас тендер шалгаруулалттай холбоотой сангийн яаманд 2020 онд 22 гомдол иржээ. Үүний 16 нь хууль зөрчсөн байв.

2021 оны гуравдугаар улирлын байдлаар есөн гомдол ирсэн. Шалгаж үзтэл есөн гомдол бүгд хууль зөрчсөн тендер шалгаруулалт байжээ.

Үүнээс үзэхэд захиалагч тал тендер шалгаруулалтаа хууль ёсны дагуу шударга зохион байгуулж эрх үүргээ хүлээх шаардлагатай байгаа юм.

- Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар үнэхээр худал хэлж, таныг гүтгэсэн бол хуулийн ямар нэг арга хэмжээ авах уу?

- Энэ асуудлыг ярих болно

Малын гоц халдварт арьс товруутах өвчин бүртгэгдлээ
Малын гоц халдварт арьс товруутах өвчин бүртгэгдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.