Улсын хэмжээнд шатахууны 29 хоногийн нөөцтэй байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд шатахууны 29 хоногийн нөөцтэй байна

No photo description available.

/2021.09.07/: 2021 оны есдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 40, Аи-92 автобензин 24, дизелийн түлш 31, ТС-1 онгоцны түлш 12 хоногийн нөөцтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 526.46-550.55 доллар буюу баррель нь 69.29-72.46 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.

2021 оны есдүгээр сарын 7-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны хаалтын үнэ 72.46 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 69.29 ам.доллар/баррель ханштайгаар худалдаалагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 1.06 хувь, “WTI” төрлийн газрын тос 0.80 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: АМГТГ

5G сүлжээний давуу тал
5G сүлжээний давуу тал
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.