Өндөр настны тэтгэврийг 500 мянган төгрөг болгохыг шаардлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өндөр настны тэтгэврийг 500 мянган төгрөг болгохыг шаардлаа

/2021.09.07/ "Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр тэтгэмж нэмдэг тогтолцоотой болох хэрэгтэй" сэдвээр Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус хорооноос өндөр настны тэтгэврийг 500 мянган төгрөг болгохыг шаардаж байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Зундуйдаваа

Түр хорооны гишүүн н.Зундуйдаваа: Нэг нам төрд ноёрхож байгаа энэ цагт иргэд дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй.

Дөрөвдүгээр сараас эхлэн иргэддээ нэг сая төгрөгийн тэтгэмж олгох хүсэлтийг удаа дараа тухайн үеийн Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн ч хариу өгөөгүй.

Түр хорооны гишүүн: "Ахмадын тэтгэврийг 255 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа 195 мянган ахмад настан бий. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөшөө барьж, түүнийгээ нурааж тоглож байна." гэв.

Тэтгэвэр тэтгэмж нэмэх хүсэлтээ Ерөнхий сайдад илгээсэн. Хэрвээ гурав хоногийн дотор хариу өгөхгүй бол Сонгинохайрхан дүүргээс эхлээд иргэдээс санал асуулга авч эхэлнэ гэлээ. Учир нь сүүлийн 30 жилийн 28 жилд нь одоогийн нам тус дүүрэгт эрх барьсан. Гэсэн Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн хамгийн ЯДУУ дүүрэг болсон гэв.

Сөрөг хүчин дотооддоо тамга тэмдэгний маргаан гарч үндсэн ажлаа хийхгүй байгаа цагт иргэд дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй.

Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд 21,373 иргэн байна
Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд 21,373 иргэн байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.