Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.04.28/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

09.30 цагт ШУА-д: Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан “Бүтээлч хандлага, инновацыг эрчимжүүлцгээе” сургалт хэлэлцүүлэг болно. Энэ үеэр оюуны өмчийн шинжээч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, оюуны өмчийн үнэлгээчид болон мэргэшсэн сургагч багш нараас зөвлөгөө авах боломжтой.

10.00 цагт Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааны чуулган болно.

11.00 цагт “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: “Нийгмийн амьдралд боловсролын байгууллагуудын оролцоо” сэдвээр Монголын ахмад багш нарын холбооноос мэдээлэл хийнэ.

11.00-15.00 цагт Соёлын өвийн Үндэсний төвд: Соёл, урлагийн газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран “СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЭХ ХЭЛ, АМАН УЛАМЖЛАЛ БА ТҮҮНИЙ ИЛЭРХИЙЛЛИЙН АЙ: НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУРШЛАГА, ГАРЦ ШИЙДЭЛ” хэлэлцүүлэг зохион байгуулна.

12.00 цагт “Мишээл Экспо”-д: “BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармагийн “Барилгын материал, техник технологи” хэсгийн үзэсгэлэн нээгдэнэ.

13.00-14.00 цагт: Хил хамгаалах ерөнхий газар Монгол Улсын боловсролын их сургуультай хамтран "Эх түүх-Дархан хил" түүхийн улсын 25 дугаар олимпиадыг зохион байгуулсан талаар мэдээлнэ.

Энэ ням гарагт “Playtime” наадмын “PRE-EVENT” болно
Энэ ням гарагт “Playtime” наадмын “PRE-EVENT” болно
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.