/2023.04.27/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.
07:00 цагт: БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нислэгийн тийз борлуулалтын үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийн төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийнэ.
08.30-12.30 цагт “Блью Скай” зочид буудалд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хөнгөлөлттэй санхүүжилтэд хамрагдах боломжуудыг үйлдвэр эрхлэгч нарт танилцуулах сургалт, мэдээлэл өгөх үйл ажиллагаа болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЖДҮ-ийн газар/SME Agency of Mongolia хамтран зохион байгуулж байна.
09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд: Уур амьсгалын ногоон сангийн хурал болж, тус сангийн санхүүжилтээр 2024-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тэргүүлэх салбарууд, тэдгээрийн төлөвлөгөө, оролцогчдыг тодорхойлон танилцуулна.
10.00-11.00 цагт УИД-ийн өмнөх талбайд: Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох “It Takes A World” кампанит ажлын хүрээнд "Найз байя” үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхлын эсрэг үндэсний аяныг олон улсын “Дэлхийн зөн” байгууллага болон “Гэрэл плас медиа холдинг" зохион байгуулна.
11.30 цагт “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Хууль эцэслэн батлахад өгсөн саналыг УИХ-ын Тамгын газар хууль зөрчин, нууцалж буй талаар, уг мэдээллийг нээлттэй болгохыг УИХ-ын Тамгын газраас шаардаж, "Мэдэх эрхтэй" аян өрнүүлж “Цогц” хөгжлийн Үндэсний төвөөс мэдээлэл хийнэ.
11.40-12.00 цагт Хил хамгалах ерөнхий газарт: Хилийн цэргийн 0288 лугаар ангил байлдааны туг гардуулах ажиллагаа болно. Байлдааны туг, үнэмлэх гардуулах ажиллагаанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХЕГ-ын удирдлага, Хилийн цэргийн 0288 дугаар ангийн үе үеийн удирдлага алба хаагчид оролцоно
11.00 цагт МҮЭ-үүдийн холбооны байранд: Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос “Шүүр ажиллагаа” болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал зохион байгуулж байна.
19.00 цагт: 4 дүгээр сард тохиодог олон улсын “Мэдээлэл, технологийн салбарын охидын өдөр”-ийг энэ жил “Digital skills for life” уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийг угтсан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” уулзалт болно.