Шведийн туршилтын пуужин Норвегийн газар нутагт унажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шведийн туршилтын пуужин Норвегийн газар нутагт унажээ

A research rocket launched from Sweden

/2023.04.26/: Швед улсын туршилтын пуужин хөрш Норвеги улсын нутаг дэвсгэрт газардсан байна.

Пуужинг орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 07:20 цагт Эсранже сансрын төвөөс хөөргөсөн байна.

Тус төвийг эзэмшиж, удирддаг Шведийн сансрын корпораци (SSC) болсон явдалд уучлалт гуйсан бөгөөд одоо мөрдөн байцаалт явуулж байгаа аж.

SSC-ийн мэдээлснээр пуужин 250 км өндөрт хүрч чадсан ч төлөвлөсөн газардах ёстой газраас баруун хойд зүгт 40 км-ийн зайд буюу хүн ам суурьшсан бүсээс 10 км-ийн зайд газарджээ.

Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй бөгөөд эд материалын хохирол учраагүй байна.

Эх сурвалж: ВВС

ЖДҮХС-ийн нийт зээлдэгчдийн 85 хувь нь зээлээ бүрэн төлжээ
ЖДҮХС-ийн нийт зээлдэгчдийн 85 хувь нь зээлээ бүрэн төлжээ
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.